cover

Огноо: 2015-04-27
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2015-05-27
Тендер шалгаруулалтын нэр: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2015/XYI.1.3.15

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2012, 2013, 2014 он)-үүдийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудын нийлбэр нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх. /Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбарыг ирүүлнэ/. Ижил төстэй ажилд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн тушрлагыг тооцно.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай.
Тендерийн хамт 7000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 05-р сарын 27 -ний өдрийн 14 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05-р сарын 27 -ний өдрийн 15 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Медимпекс интернейшнл ХХК Багц 1 665,467,000₮ 2015-07-09

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Гялс ХХК Багц 1 660,000,000₮ 1. Тендерт Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер санал болгоогүй байгаа нь шаардлага хангаагүй. 2. “Лайфтроник” ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн ижил төстэй ажлын туршлагагүй, тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьд хүрээгүй, тавилга эд хогшил нийлүүлсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлсэн байгаа нь шаардлагад нийцээгүй. 3. Татварын ерөнхий газраас авсан лавлагаагаар “Лайфтроник” ХХК нь тендерийн нээлт хийсэн өдөр буюу 2015 оны 05-р сарын 27-ны өдрийн байдлаар сүүлийн 3 жил (2012, 2013, 2014 он)-үүдийн борлуулалтын орлогын дундаж нь 24,717 мянган төгрөг байгаа нь тендерт санал болгож буй үнийн 30 хувьд хүрээгүй тул шаардлага хангаагүй.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.