cover

Огноо: 2015-07-17
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2015-08-17
Тендер шалгаруулалтын нэр: Мэргэжлийн боловсрол сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалт, дадлагын тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2015/XIY.1.3.1

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Мэргэжлийн боловсрол сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалт, дадлагын тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 80%-аас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас сүүлийн 2 жил /2013, 2014/ оны шаардлагатай мэдээллийг шалгана.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу /2012, 2013, 2014/ онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн 50%-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх. /Ижил төстэй бараа гэдэгт барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмж нийлүүлж байсан байх/
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй
Тендерийн хамт 11490000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 08-р сарын 17 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 08-р сарын 17 -ний өдрийн 14 цаг 20 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Хатиганболор ХХК Багц 1 908,865,697₮ 2015-10-01

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 “Агро трейд импекс” ХХК Багц 1 998,800,000₮ Шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн.
2 Медимпекс интернейшнл ХХК Багц 1 1,128,663,800₮ Шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн.
3 ХАШХАН ХХК Багц 1 950,480,000₮ Шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн.
4 Мөнхийн үсэг ХХК Багц 1 970,017,000₮ Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон холбогдох бусад тодорхойлолтуудыг орчуулаагүй.
5 Баянмогод ХХК Багц 1 918,953,700₮ Ижил төстэй ажил шаардлагад нийцээгүй.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.