cover

Огноо: 2016-03-22
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2016-04-21
Тендер шалгаруулалтын нэр: Дэд бүтэц төслөөр 2016 онд шинээр хэрэгжүүлэх “Буянт ухаа” орон сууцны хорооллын 20000 м/куб бохир ус цэвэрлэх байгууламжийн дулаан хангамжийн шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2016/ХБ-30

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Дэд бүтэц төслөөр 2016 онд шинээр хэрэгжүүлэх “Буянт ухаа” орон сууцны хорооллын 20000 м/куб бохир ус цэвэрлэх байгууламжийн дулаан хангамжийн шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2013-2015 оны борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь төсөвт өртгийн үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас доошгүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил (2013-2015 он) Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Гааль, татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн буюу 2013-2015 оны аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байна. Ажил гүйцэтгэсэн гэрээ хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Уг гэрээг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: “тийм” 1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ,АГТ, ҮЗБТ) зураг төсөл, 1.2.4. Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл, 1.2.5. Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл ) 1.3.1. Дулааны шугам гол сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг 2. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл), 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоногтөхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт 2.2.4. Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт эсвэл энэхүү заалттай дүйцэхүйц Эрчим хүчний яамны дараах зөвшөөрөлтэй байна. Үүнд: -03.3.1 115-250°С температуртай, 0.7-16.0кгх/см2 даралттай зуухны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ -03.5.1 115-250°С температуртай, 0.7-16.0кгх/см2 даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байна. Түншлэл болон туслан гүйцэтгэгч нь гэрээнд тусгагдсан өөрийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 15170000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 04-р сарын 21 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04-р сарын 21 -ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Сан ХХК Багц 1 1,063,735,430₮ 2016-07-01

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Есөн талст оргил констракшн ХХК Багц 1 1,307,600,107₮ Үндэсний татварын албаны 2016.05.19-ний өдрийн лавлагаагаар 304107437,4 төгрөгийн өртэй байгаа нь шаардлагад нийцээгүй. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн талаарх материал, нотлох баримт ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй.
2 Мандалт констракшн Багц 1 1,400,464,405₮ Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлага байхгүй. 2012 онд байгуулсан ижил төстэй ажил нь ТББ-т заасан шаардлагыг хангаагүй, комиссын актад гүйцэтгэгч компанийн нэр зөрсөн. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийг нотлохын тулд хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж ирүүлсэн байгаа нь шаардлагад нийцээгүй.
3 ЧММ ХХК Багц 1 1,380,000,000₮ Дулааны 2 инженер шаардсан боловч 1 мэргэшсэн инженер санал болгосон байгаа нь шаардлагад нийцээгүй.
4 ДИЖИТАЛ БҮТЭЭЦ ХХК Багц 1 1,496,000,000₮ Сүүлийн 3 жилийн хугацаанд доод тал нь 1 удаа төсөвт өртгийн 30%-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгээгүй, Номтын ам ХХК-ийн СХД-ийн 19-р хороонд баригдаж байгаа 240 айлын орон сууцны барилгын УДДТ-ийн барилга угсралтын ажлын гэрээний үнийн дүн нь 290164740 төгрөг байгаа нь шаардлагад нийцээгүй.
5 Мон энержи корпораци ХХК Багц 1 1,382,645,319₮ Татвар, нийгмийн даатгалын байгууллагуудаас өр, төлбөрийн талаарх тодорхойлолт ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй. Сүүлийн 3 жилийн хугацаанд гадна дулаан хангамж, шугамын засвар угсралттай холбоотой ижил төстэй ажил хийж, гүйцэтгэсэн туршлага байхгүй нь шаардлагад нийцээгүй
6 Баткомплект ХХК Багц 1 1,364,726,996₮
Хөнгөлөлттэй үнэ: 1,323,785,186₮
ТОӨЗ 4.4 в-д заасан тусгай зөвшөөрлийн 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт хийж гүйцэтгэх заалт байхгүй нь шаардлагад нийцээгүй.
7 Хасу мегаватт ХХК Багц 1 1,423,355,923₮ шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн
8 “ХАР ХОРИН ӨРГӨӨ” ХХК Багц 1 1,429,521,231₮
Хөнгөлөлттэй үнэ: 1,386,635,594₮
Дулааны 2 инженер шаардсан боловч 1 инженер санал болгосон. Мэргэшсэн болон түүнээс дээш зэрэгтэй дулааны инженер санал болгоогүй нь шаардлагад нийцээгүй. Сүүлийн 3 жилийн хугацаанд гадна дулаан хангамж, шугамын засвар угсралт, зуух барихтай холбоотой ижил төстэй ажил хийж, гүйцэтгэсэн туршлага байхгүй, ижил төстэй ажлын туршлагатайг нотлох гараа, хүлээлцэж өгсөн акт ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй.
9 Боорчи ХХК Багц 1 1,200,930,726₮ Татварын байгууллагаас өр төлбөрийн талаарх тодорхойлолт ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй.
10 НАБСАН ХХК Багц 1 1,145,277,780₮ ХААГ-аас 2014 онд зарласан XV.1.54 Дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл (Сэлэнгэ, Сүхбаатар сум) ажлын тендерт шалгарч гэрээ байгуулсан. Одоогоор уг ажлаа дуусгаагүй ба голлох инженер, техникийн ажилчдаас энэхүү тендерт 5 инженерийг давхардуулан санал болгосон, дуусаагүй ажлын гүйцэтгэлд захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй.
11 ОДКОН ХОЛДИНГ ХХК Багц 1 1,150,000,000₮ Уг төсөл, арга хэмжээний зураг төслийг хийлгэхээр Их мянганы инженерчлэл ХХК болон Инж кад ХХК-уудтай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан боловч эдгээр компаниудад тусгай зөвшөөрлийн 1.2.5 заалт байхгүй. Эрчим төсөл ХХК-тай ямар гэрээ байгуулсан нь тодорхойгүй тул шаардлагад нийцээгүй гэж үзэж “Цахим тендер шалгаруулах журам”-ын 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг үндэслэн татгалзав.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.