cover

Огноо: 2016-03-25
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2016-04-25
Тендер шалгаруулалтын нэр: Хавдар судлалын үндэсний төвийн СТ томографын аппарат /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2016/XVII.1.3.22

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хавдар судлалын үндэсний төвийн СТ томографын аппарат /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил (2014, 2015 он)-ийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу (2014, 2015) онуудын санхүүгийн тайланг ирүүлнэ.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх. Ижил төстэй ажил гэдэгт эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн туршлагыг тооцно.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх шаардлагатай.
Тендерийн хамт 16000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 04-р сарын 25 -ний өдрийн 13 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04-р сарын 25 -ний өдрийн 13 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 “Си Ай Ти” ХХК Багц 1 1,594,900,000₮ 2016-06-09

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Монос фарм трейд ХХК Багц 1 1,519,800,000₮ 1.Эх биеийн цооног>70 см 2.Maximum slice thickness<0.6мм 3.Цацраг бүртгэгчийн нийт элемент >47104 4.Хүчдэл, кв 80<130 кв 5.Анод хөргөлтийн үзүүлэлт>810KHU 6. Зураг авах дээд урт>160 см 7. Орны урагшлах хурд 1-100мм/с гэж тус тус ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна.
2 Пролианс ХХК Багц 1 1,589,500,000₮ 1.Эх биеийн цооног>70 см 2.Харалт хийх талбар 25<50 см 3.Хамгийн бага пикселийн хэмжээ<0.625мм 4.Maximum slice thickness<0.625мм гэж тус тус ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна.
3 Арима медикал ХХК Багц 1 1,598,000,000₮ 2016 оны 04 сарын 14-ний өдөр Үндэсний Татварын албанаас авсан Борлуулалтын орлогын мэдээлэлд 2014 он 783,796,957.88 төг, 2015 он 351,907,115.51 төг-ний байгаа нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувь буюу 799,000,000 төгрөгөөс багагүй байх шаардлагыг хангахгүй байна. Гэрээг гүйцэтгэх удирдах болон техникийн голлох 2-оос доошгүй боловсон хүчний харъяа Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажуулсан НД-8 маягтыг ирүүлээгүй. 1.Цацраг бүртгэгчийн нийт элемент >56832 2.Нэгж зүслэгт ногдох нийт элемент >888 3.Аппаратын зураг авах дээд урт >175 см 4.DPI 254dpi/50bit processing 5.Хэвлэх хурд цагт 80 хальс гэж тус тус ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.