cover

Огноо: 2016-04-20
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2016-05-20
Тендер шалгаруулалтын нэр: ФМ-104.5 радиогийн хажуугийн 250 м замыг асфальтан зам болгох, сансарын колонкийн арын төв зам хүртэлх /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2016/ХБ-07

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос ФМ-104.5 радиогийн хажуугийн 250 м замыг асфальтан зам болгох, сансарын колонкийн арын төв зам хүртэлх /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2013, 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь төсөвт өртөгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас доошгүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Уг тендер нь цахим тендер учир санхүүгийн тайланг өөрийн тендерт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд шаардлагатай мэдээллийг цахим системээс татаж үзнэ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд санхүүгийн тайлан гаргасан тохиолдолд өөрийн тендерт хавсарган ирүүлнэ.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн хугацаанд төсөвт өртөгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна. Ажил гүйцэтгэсэн гэрээ хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг нотариатаар гэрчлүүлэн хавсаргана. Ижил төстэй ажил гэдэгт хатуу хучилттай авто зам шинээр барьсан ажлыг тооцно.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай: 1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь: - Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байна. 2. Авто замын барилга байгууламжийн ажил гүйцэтгэх байгууллага нь: - Авто замын барилгын хатуу хучилттай зам барих тусгай зөвшөөрөлтэй байна. - Түншлэл болон туслан гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 5000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 05-р сарын 20 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 05-р сарын 20 -ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Бумбат даваа Багц 1 388,145,988₮ 0000-00-00

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Голомт констракшн ХХК Багц 1 436,919,986₮ ТОӨЗ 6.3 (б) Тус шаардлагыг хангах ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ, улсын комиссын акт ирүүлээгүй. ТОӨЗ 4.4(в) Түншлэлийн гишүүн “Мастер Энерги” ХХК нь тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй.
2 рингроуд Багц 1 467,779,325₮ ТОӨЗ 4.2.2 Тендер нээсэн өдрийн байдлаар татварын өртэй. ТОӨЗ 6.3(б) Тус шаардлагыг хангах ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ, улсын комиссын акт ирүүлээгүй.
3 шинэ гэрэлт зам Багц 1 322,715,251₮ ТОӨЗ 6.3 (а) Сүүлийн 3 жил буюу 2013, 2014 ,2015 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь төсөвт өртөгийн 50 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй. ТОӨЗ 6.3 (б) Тус шаардлагыг хангах ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ, улсын комиссын акт ирүүлээгүй.
4 Өргөн говь ХХК Багц 1 449,393,177₮
Хөнгөлөлттэй үнэ: 415,688,689₮
ТОӨЗ 4.4.3 (в) Туслан гүйцэтгэгч ХХК-ний тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй.
5 эрхэм наран эрдэнэ Багц 1 380,348,261₮
Хөнгөлөлттэй үнэ: 349,920,400₮
ТОӨЗ 6.3(б) Тус шаардлагыг хангах тендер ирүүлээгүй. ТОӨЗ 6.3(д) Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн нь төсөвт өртөгийн 30 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.