cover

Огноо: 2016-05-13
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2016-06-14
Тендер шалгаруулалтын нэр: Дарь Эх цогцолборын авто замын ажил /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 21-р хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2016/ХБ-06

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Дарь Эх цогцолборын авто замын ажил /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 21-р хороо/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудын аудитаар баталгаажуулсан дүгнэлтийг ирүүлнэ.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: - Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт эсхүл 3.7.4.3. Зам, талбай тохижилтын ажил хийх, тавилан барих, засварлах,
Тендерийн хамт 6500000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 06-р сарын 14 -ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 06-р сарын 14 -ний өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.